
- Сэтгүүлч
- 2024/08/21
- 143
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна.
Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.
Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Иймээс НЗД-ын нөөц хөрөнгөөр дээрх байршилд ус зайлуулах шугам хоолой хийхээр болсон.
ГУББГ-ын дарга М.Бямбасайхан хөрсний ус ихтэй байгаагаас үүдэн ухлагын ажил хүндрэлтэй байгааг хэлж байна.
Дээрх байршилд шугам хоолой угсарч дууссаны дараагаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх юм.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл