
- Сэтгүүлч
- 2024/08/29
- 109
"Өргөө" кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу "Өргөө" кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ.
Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл