- Сэтгүүлч
- 2025/08/22
- 127
Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна
Улаанбаатар хотод хоёр хоногийн турш 23-32 мм, 12 мм хур тунадас орж, зарим хэсэгт үерлэсэн. Өчигдөр шөнө нийслэлийн тохижилт үйлчилгээ, геодези, усны барилга байгууламжийн ажилтнууд 24 цагийн турш бэлэн байдлыг хангаж, авто зам болон шүүрт худаг, ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж, ус соруулж, үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг хийлээ. Тухайлбал, Хот тохижилтын газрын 5, хувийн хэвшлийн 10 машин, 30 ариутгагчаар хотын гудамж, замуудад ариутгал халдваргүйтгэл шөнийн 02:00 цагаас эхлэн хийж байна.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Их хэмжээний борооны улмаас Улаанбаатар хотод үер болж, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Хот тохижилтын газрын тусгай зориулалтын машин техникүүдээр тусгай зөвшөөрөл бүхийн хувийн хэвшлийн компаниудыг дайчлан ариутгал халдваргүйтгэл хийлээ. Нийт 15 машин, 30 ариутгагчтай ажиллаж байна. Их Британи улсад үйлдвэрлэсэн “Просан” ариутгал халдваргүйтгэлийн бодисыг ашиглалаа. Үерийн ус их урссан бохирдсон гудамж, талбайд түрүүлж ариутгал хийгээд, нийслэлийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрт ажлыг үргэлжлүүлж хийж байна” гэлээ.

Санал болгох
-
Исламын Бүгд Найрамдах Иран Улсад 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн жагсаал улам бүр өргөжиж, нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул тухайн улсад...
-
2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас албан ёсоор мэдээллээ.


Сэтгэгдэл