Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2024 оны есдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 25-наас 2024 оны есдүгээр сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 25-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа