- Сэтгүүлч
- 2024/09/26
- 518
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ:
· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр ахална.
· Хүсэлтийг нь үндэслэн Л.Бямбасүрэнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын, С.Магнайсүрэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөллөө.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис...


Сэтгэгдэл