- Сэтгүүлч
- 2024/10/03
- 350
Нийслэлийн хэмжээнд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд...
Нийслэлийн Засаг даргын “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн А/656 дугаар захирамжаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй завьт болон хөдөлгөөнт эргүүлийг тодорхой байршлуудад ажиллуулсан.
Энэхүү захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх голуудад завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналтын үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс бүрэн зогсоосон тул аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг голд тавьж ашиглахгүй байх, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.
Санал болгох
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн н...
-
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр...


Сэтгэгдэл