- Сэтгүүлч
- 2024/10/04
- 323
Компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа
Монгол Улсын Боловсролын яам, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цахимд боловсролыг хөгжүүлэх, мэдээлэл зүйн багш нарын чадавхжуулах, ухаалаг танхим байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны дүнд 2023 оны байдлаар 490 багшийг БНСУ-д мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулж, 16 сургуульд мэдээлэл технологийн танхим байгуулаад буй юм.
Дэжон хотын Боловсролын газраас жил бүр хоёр ерөнхий боловсролын сургуулийг сонгон ухаалаг танхим байгуулж байгаа бөгөөд энэ удаад Говь-Алтай, Завхан аймгийн нэг, нэг сургуулийн компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа.
Түүнчлэн сурагчид мэдээлэл технологийн чиглэлээр БНСУ-д суралцах боломжийг бүрдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Энэхүү уралдааны...
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжих “Нутагтаа эзэн-100:1000” төслийн н...


Сэтгэгдэл