- Сэтгүүлч
- 2024/10/31
- 377
Багануур дүүрэгт шагай наадгайн тэмцээн боллоо
Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Багануур дүүрэгт ширээний шагай наадгайн тэмцээн зохион байгуулав.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Н.Оджав ахлагчтай Багануур дүүргийн IV баг түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Г.Бадамханд ахлагчтай Багануур дүүргийн V баг түрүүлжээ.
Эдгээр түрүүлсэн баг тамирчид ирэх сарын 7-10-нд болох Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн өрсөлдөх юм.
Тэмцээний үеэр Монголын соёл, өнө эртний өв уламжлалыг сурталчлан таниулсан үзэсгэлэнг дэлгэн гаргасан нь хурсан олны сонирхлыг татаж байлаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Санал болгох
-
Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
-
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо м...


Сэтгэгдэл