- Сэтгүүлч
- 2024/11/13
- 307
Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр үүсэж хөгжсөний 93 жилийн ой тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо.
Уг арга хэмжээнд Соёл, Спорт, Аялал жуучлал, Залуучуудын яам, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын театрын урлагийн түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмэр оруулсан, алдар, цолтой ахмад уран бүтээлчид, дунд, залуу үеийн төлөөлөл, зочид, төлөөлөгчид болон театрын урлагийн үе үеийн төлөөлөл оролцлоо гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.




Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл