Мексик улсад болж байгаа “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцож байна. 

Тус тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.  Тодруулбал, урьдчилсан шалгаруулалтыг Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг  арваннэгдүгээр сарын 17-ны ням гарагт 08:00-12:00 цагт үзэгч та бүхэнд хүргэнэ.

Шууд дамжуулалтын хамтрагчаар Зөв Монгол брэнд болон Гоулдс Жим ажиллаж байна.

Сануулахад, дэлхий даяар 1.5 тэрбум хүн шимтэн үздэг хамгийн нэр нөлөө бүхий Миссийн тэмцээн гэгддэг “Miss Universe" нь оролцогчдыг зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээр бус, дотоод итгэл үнэмшил, хүчирхэг зан чанараараа бусдыг урамшуулж, манлайлал үзүүлэхийг зорьсон бүсгүйчүүдийг тодруулдаг. 

Тиймдээ ч “Miss Universe” тэмцээнийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулдаг томоохон арга хэмжээнд тооцогддог юм.  Энэхүү тэмцээн нь гоо үзэсгэлэн, авьяас чадварыг харуулахаас гадна соёлын олон талт байдал, нийгмийн асуудлыг онцолдог.

Ташрамд дурдахад, “Miss Universe 2023" тэмцээнийг телевиз, дижитал, сошиал медиа платформ зэргээр нийт 122 сая хүн үзсэн мэдээ байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа