“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан АТГ-аас НИТХ, НЗДТГ-тай хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
Мөн нийслэл дэх авлигын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах уг сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 700 гаруй албан тушаалтан хамрагдлаа.
Ташрамд, Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэж, НҮБ-ын уриа, үзэл санааг үндэсний хэмжээнд түгээж эхэлсэн бөгөөд 2024 онд 18 дахь удаагаа “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн х...
Сэтгэгдэл