
- Сэтгүүлч
- 2024/12/12
- 199
ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны арванхоёр дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчээр бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулахад хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Байнгын хорооноос дээрх зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэх иргэнийг сонгох зорилтын хүрээнд Байнгын хорооны холбогдох тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэх зарыг нийтэд нээлттэй мэдээлж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах юм. Ингээд Байнгын хорооны энэхүү тогтоолын төслийг батлахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэс...
Сэтгэгдэл