
- Сэтгүүлч
- 2024/12/12
- 108
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч байна
УОК-ын Шуурхай штабын Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Шуурхай бүлгийн долоон ажлын хэсгийн гишүүд 21 аймгийн 60 гаруй сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Мөн өнөөдрийн байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр"-ийн хүрээнд аймаг, орон нутгийн 75 бүлгийн 395 гишүүн, 76 техник хэрэгсэлтэйгээр сумдад ажиллаж, 12.276 малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай танилцаж, зудын эрсдэлээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
2024 оны жилийн эцсийн байдлаар 101 мянган хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн байна.
-
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт ...
Сэтгэгдэл