- Сэтгүүлч
- 2020/09/25
- 977
Шинэ тээрмийн хяналтын угсралт хийгдэж байна
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт удахгүй суурилагдах шинэ тээрмийн хяналтын угсралт тус хэсгийн засварын талбайд хийгдэж байна. Өмнө нь баяжуулалтын нүсэр тоног төхөөрөмжийн хяналтын угсралтыг үйлдвэрлэгч компанийн инженерүүдтэй хамтарч хийдэг байсан бол энэ удаа коронавирусын дэгдэлтээс үүдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр угсарч байна.
Тус хэсгээс томилогдсон нарийн тохиргооны баг ажлаа дуусахаар шинэ тээрэм суурилуулах ажил эхэлнэ. Мөн Бутлан тээвэрлэх хэсгийн 12-р бутлуурыг АНУ-ын “Метсо” компанийн МР-800 бутлуураар солих ажлын бэлтгэл хангагджээ. “Одоогоор хуягны загвар сонгох ажил хийгдэж байна. Хүдэр баяжуулан бэлтгэх эдгээр тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэнээр ажлын байрны эрсдэл буурч, хөдөлмөрийн бүтээмж сайжирч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ” гэж Баяжуулах үйлдвэрийн Механик албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ. Дашрамд дуулгахад, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явна. Засвар үйлчилгээний үлдсэн ажлыг дөрөвдүгээр улиралд амжуулах ажээ.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогт...
-
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, ц...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл