- Сэтгүүлч
- 2024/12/16
- 424
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.
Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Санал болгох
-
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах...
-
“Улаанбаатар Трам” төслийг “Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км-т нэгдүгээр шугам, Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл...


Сэтгэгдэл