Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дугаар тушаалын дагуу "Мяралзаа" ХХК-ийн Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ Х:9 Био комбинат- Яармагийн 3-р буудал чиглэлийг зогсоож, Х:7 Туул тосгон- Биокомбинат-Яармагийн 3-р буудал чиглэлийг Х:7 Туул тосгон- Биокомбинат-Хангарди цогцолбор болгон замналыг нэгтгэн өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.

Х:7 Туул тосгон-Биокомбинат-Хангарди цогцолбор чиглэлд нийт найман автобус иргэдэд үйлчлэхээр болж байна.

Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/153  дугаар тушаалын дагуу "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Д:7 Гачууртын эцэс-Арцатын ам /Дунд оврын/ чиглэлийг зогсоож, уг чиглэлийн замналыг Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс /Дунд оврын/ чиглэлийн маршрут, тээврийн хэрэгсэлтэй нэгтгэн өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ. 

Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс /Дунд оврын/ чиглэлд нийт хоёр автобус иргэдэд үйлчилж байна. 

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа