Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цахим бүртгэл эхэллээ
Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Энэхүү барилдаанд хамгийн олон удаа түрүү, үзүүр булаалдсан 4 бөх байдаг. Үүнд:
Улсын аварга С.Мөнхбат 2 удаа (2011, 2014) түрүүлсэн.
Улсын заан Б.Пүрэвсайхан 2 удаа (2013, 2015) түрүүлсэн.
Улсын аварга Ч.Санжаадамба 2 удаа (2015, 2016) үзүүрлэсэн.
Улсын заан Б.Бат-Өлзий 2 удаа (2019, 2021) түрүүлж, 1 удаа (2023) үзүүрлэжээ.
Харин одоогоор “Ерөнхийлөгчийн цом”-ыг Улсын гарьд цолтой бөх хүртээгүй байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цахим бүртгэл эхэллээ. Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү!
Санал болгох
-
Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагса...
-
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл