- Сэтгүүлч
- 2025/01/02
- 299
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-д БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Мүан олон улсын нисэх онгоцны буудалд нисэх онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа амь насаа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр энэ хүнд цаг үед монголчууд бид солонгосын анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байж, уй гашууг нь чин сэтгэлээсээ хуваалцаж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав.
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхлэхэд 150 хоног үлдлээ.


Сэтгэгдэл