
БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг санал болгох үүднээс “Залуус-1” хорооллыг барихаар болсон.
Эл хотхоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барина. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьж буй. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл