- Сэтгүүлч
- 2025/01/20
- 243
Нарансэвстэйн боомтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор байгуулсан.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал нар ажиллаж байна.

Өнөөдөр /2025.01.17/ ажлын хэсэг хуралдсан бөгөөд хуралд санал гаргасан иргэн Н.Анхзаяа, ХААИС-ын багш, доктор Г.Ганзориг, хуульч Г.Дашдэмбэрэл нар оролцлоо. ХААИС-ийн багш, доктор Г.Ганзориг “Нарансэвстэйн боомтыг нээх нь үр ашигтай юу” сэдэвт танилцуулгыг бэлтгэн ажлын хэсгийн гишүүдэд хүлээлгэн өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Санал болгох
-
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.
-
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл