
- Сэтгүүлч
- 2025/01/30
- 237
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын албан хаагчид СХД-ийн 20 дугаар хороонд ажиллалаа.
Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо, "Энхжин" худалдааны төвөөс 22-ын товчоо хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд чингэлэг байршуулж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнийг явган хүний зам дээр өрж тавих, орц гарцыг хаах зэрэг зөрчлүүд илэрсэн юм.
Иймээс үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, хотын стандартыг хангуулах зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, хотын стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж, бараа бүтээгдэхүүнээ явган хүний орц гарцыг хааж байршуулах зэрэгт шаардлага тавьж байна. Энэ хүрээнд нийт аж ахуйн нэгж, сууц өмчлөлийн холбоо, иргэдэд хотын стандартыг хангах мэдэгдэл, зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн газрууд хэрэгжилтийг хангасан эсэхийг мөн шалгана” гэв.
Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулж байгаа төмөр авах цэг нь машин, механизм зорчих, иргэд болон ажилчид өөрсдөө зорчих бүсчилсэн зам талбай байхгүйгээс гадга талбайн зохион байгуулалт, хөдөлмөр аюулгүй байдал алдагдсан байв. Иймээс стандарт хангуулах шаардах хуудас хүргүүллээ.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл