- Сэтгүүлч
- 2020/09/30
- 1349
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэж тусгасан.
Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг 5 зүйл, заалттай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулжээ. Энэхүү журмыг баталж, хэрэгжүүлснээр өвлийн улиралд сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэж, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо авч үлдэх, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бүрдэх олон эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.
Санал болгох
-
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 22...
Сэтгэгдэл