
- Сэтгүүлч
- 2020/09/30
- 703
ЗГ: Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр Соёлын яам болон харьяа байгууллагуудын ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулан:
- Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх,
- Уран зургийн галерейн галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх, Их тэнгэрийн амны байранд байгаа нэр бүхий зураачдын бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлэх,
- Лениний музейн барилгыг Дүрслэх урлагийн музей болон Уран зургийн галерейн зориулалтаар ашиглах талаар судалж шийдвэрлэх,
- Чингис хааны музейн дэглэлт, үзмэрийг бүрдүүлэх, музейн гадна чимэглэл, гэрэлтүүлэг, үзмэрийн танхимын интерер дизайн, бусад ажилд шаардагдах хөрөнгийг 2021 оны төсвийн төсөлд тусгах,
- Үндэсний номын сангийн шинэ барилгын урд талд үзэгдэх орчин, байгалийн гэрлийг нь хааж, номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, мөн СБД-ийн долоодугаар хорооны 240 өрхийн 1000 гаруй иргэний эрх ашгийг хөндөж байгаа 16 давхар орон сууцны барилга барих, газар ашиглах зөвшөөрлийг судалж цуцлах, зөвшөөрөл өгсөн холбогдох албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан эсэхийг шалгуулах
- Соёлын төв өргөөг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж анхны зориулалтаар нь буюу “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулах зэргийг өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох сайд, агентлаг, хотын дарга нарт даалгав.
Санал болгох
-
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар ху...
-
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 11-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаа...
Сэтгэгдэл