- Сэтгүүлч
- 2025/02/13
- 369
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав.
Уулзалтын үр дүнд төрийн өмчит компанийн реформын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн SDG Impact Standards буюу Тогтвортой хөгжлийн зорилгын нөлөөллийн стандартыг Төрийн өмчит компаниудад үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.
Төрийн өмчит компаниуд эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлснээр нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтууддаа хүрэх нөхцөл бүрдэнэ.
Матилда Димовска мөн хөгжлийн AGENDA 2.0 буюу ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт, хиймэл оюуны шилжилтийн хүрээнд Монгол Улсын засгийн газартай улам нягт хамтран ажиллахдаа итгэлтэй буйгаа илэрхийллээ гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл