Өнгөрсөн долоо хоногт FinCEN файлууд гэгддэг баримтууд нийтэд дэлгэгдэж, дэлхийн зарим том банкнууд террорист ажиллагааны сэжигтэн, улс орныхоо эд баялгийг хулгайлан дээрэмдсэн байж болзошгүй улс төрчид, хар тамхины наймааны сэжигтэн этгээдүүдийн дансанд их наяд долларын сэжигтэй гүйлгээ хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. АНУ-ын Засгийн газар ч уг гүйлгээг зогсоож чадаагүй байна.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ ("FinCEN") нь        АНУ-ын Сангийн яамны харьяа агентлаг бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээж ажилладаг. "Сэжигтэй үйл ажиллагааг мэдээлэх" нь санхүүгийн авлигыг үүсгэж, засгийн газрууд үүнийг хэрхэн зогсоох боломжгүй эсвэл хүсэхгүй байгааг харуулдаг. Хар тамхины аюулт дайны ашиг, хөгжиж буй орнуудаас завшсан хөрөнгө, Понзигийн схемээр хулгайлагдсан хуримтлалын хөрөнгө зэрэг нь банкны ажилтнуудын сэрэмжлүүлгээс үл хамааран санхүүгийн байгууллагуудаар дамжин урсдаг

АНУ-ын хууль сахиулах байгууллагууд болон бусад улс орнуудын санхүүгийн тагнуулын албад энэ тайланг авч үзэх боломжтой.

Мөнгө угаалт нь санхүүгийн гэмт хэргээс илүү хор хохиролтой байдаг. Энэ нь хар тамхины наймаанаас авахуулаад улс төрийн гэмт хэрэг гэх мэт бусад бүх гэмт хэргийн нөхцөлийг бүрдүүлж байдаг хэрэгсэл юм. Үүнд банкнууд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн мөрдөн байцаалтын дүнгээс харахад алдартай ЖПМорган Чейз, ЭйчЭсБиСи, Стандарт Чартеред, Дойчэ банк, Банк оф Нью-Йорк Меллон зэрэг банкнууд бүгд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн дансанд мөнгө шилжүүлсэн болохыг харуулж байна.

Одоогийн санхүүгийн систем нь дийлэнхдээ банкнууд болон түүний захирлуудыг эрүүгийн хэрэгт яллахаас хамгаалсан байдаг тул эрүүгийн үйл ажиллагааг дэмжих боломжийг олгодог байж болзошгүй гэсэн мэдээлэл FinCEN-т ирдэг. Сэжигтэй үйл ажиллагааг сэрэмжлүүлэхгүй бол банкны үйлчилгээг хэн бүхэн чөлөөтэй авах боломж бүрдэх юм. Тиймээс хууль бус сангууд бидний итгэж найдаж байсан банкнуудаар дамжин газрын тос, соёл урлаг, үл хөдлөх хөрөнгө гэх мэт төрөл бүрийн салбаруудад хүрч, баян ядуугийн заагийг улам бүр их болгож байна.

НҮБ-ын мэдээлж байгаагаар нэг жилийн хугацаанд дэлхий даяар угаасан бохир мөнгөний тооцоолсон дүн нь дэлхийн ДНБ-ийн 2-5% буюу 800 тэрбумаас 2 их наяд доллартой тэнцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар мөнгө угаалтын 90%-ийг илрүүлээгүй байна.

Үүний зэрэгцээ криптовалютын салбар нь мөнгө угаах хэрэгсэл болсон боловч харамсалтай нь статистик мэдээлэл үүний эсрэг гардаг. Криптовалютын бүх гүйлгээний зөвхөн 1.1% нь хууль бусаар хийгддэг гэсэн тооцоо байдаг. Биткойн нь эхэндээ зэвсэг, хууль бус мансууруулах бодисыг нэрээ нууцлан худалдаж авах боломжтой онлайн худалдаанд хэрэглэгддэг байсан.

Гэхдээ биткойн сүлжээний хэрэглээ улам бүр нэмэгдэж, 42 сая биткойн түрийвч хэрэглэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн блокчэйн дахь гүйлгээг хянах боломж улам бүр нэмэгдэж байгаа бол хувийн банкны гүйлгээг ингэж хянах боломжгүй хэвээр байна.

Эх сурвалж: www.forbes.com

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа