- Сэтгүүлч
- 2025/03/24
- 358
3D виртуал сургууль үүдээ нээлээ
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.
Виртуал сургуулийн онцлог нь компьютерээр байгуулсан виртуал орчинд хэрэглэгч өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч, бодит амьдрал дээр ч турших боломжгүй тэрхүү туршлагаас хамтдаа суралцах, харилцах боломжийг олгоно.
Энэхүү виртуал сургуульд зочилсноор нарны аймгийн системээр аялж, гараг ертөнцийн талаар судлах, Монголын түүхэн дурсгалт газруудаар виртуал аялал хийх, "Монголын нууц товчоо"-г сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах, байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг виртуал орчинд турших, өөрийн сурсан мэдсэнээ сорих, шинэлэг хэлбэрээр бататгах зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Нийслэлийн ЕБС-ийн 2, 5, 84-р сургуулийн сурагчид тус виртуал сургуулийн асуулт хариултын виртуал танхимд өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, виртуал сургуулийн анхны хэрэглэгчид боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслий...
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон ир...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл