- Сэтгүүлч
- 2025/03/26
- 394
“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Европын Холбооны “Монголын гадаад худалдааг дэмжих төсөл”-тэй хамтран 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
“Монголын цахим худалдааны долоо хоног”-ын хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон үндэсний экспертүүд Монгол Улсын цахим худалдааны орчинг сайжруулах, хил дамнасан худалдаанд блокчэйн ашиглах, бусад улс орны цахим худалдаатай холбоотой практик зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах юм.
Тус арга хэмжээнд Монголын гадаад худалдаанд оролцогч төр болон төрийн бус байгууллагууд, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл оролцож байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах...
-
“Улаанбаатар Трам” төслийг “Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км-т нэгдүгээр шугам, Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл...


Сэтгэгдэл