
- Сэтгүүлч
- 2025/04/03
- 144
Манай улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд дөрөв дэх тайлангаа хүргүүлнэ
“MONGOLIA-EU HUMEN RIGHTS DIALOGUE” буюу “Монгол Улс-Европын Холбооны хүний эрхийн яриа хэлэлцээ” сэдэвт уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.
Европын холбоо болон манай улсын хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, ХЗДХЯ, ГБХНХЯ-аас хэлэлцүүлэгт оролцож, Хүний эрхийн олон улсын байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн жил НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд манай улс Хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны тайланг хүргүүлсэн.
2025 онд Хүний эрхийн төлөв байдлын дөрөв дэх тайлангаа хүргүүлэхээр ажиллаж байна.
Манай улс Хүний эрхийн олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих орон тооны зөвлөлийг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар ГБХНХЯ-наас танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байр ахиулж, ядуурлын түвшнийг 2 дахин бууруулах зорилтыг тусгасан.Мөн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 он гэхэд ядуурлын түвшнийг 15 хувь, 2050 онд 5 хувь болгон бууруулах зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, ба...
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн...
Сэтгэгдэл