Товчооны төлбөрөө төлөхгүй бол алданги тооцно
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулсан. Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байна.
Иймд жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулжээ. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх аж. Тухайлбал, товчоогоор гарсан 1000 төгрөгийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй бол хоног тутамд 5 төгрөгийн алданги, 30 хоногийн 150, нийт 1150 төгрөг болж үндсэн төлбөр нэмэгдэх юм.
Иргэд Ebarimt.mn, Ezam.mn, E-Mongolia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой.
Энэхүү төлбөрийг улсын хэмжээний авто замын арчлалт, засварт зарцуулдаг.
Санал болгох
-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэд...
-
2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2026 оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


Сэтгэгдэл