
- Сэтгүүлч
- 2025/05/23
- 124
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр "Эхлэл брэнд" ХХК худалдан авсан юм.
Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм. Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.
Санал болгох
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгэ...
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж аху...
Сэтгэгдэл