
“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна
БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болж байна.
Уг фестивальд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байна.
Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаа нь онцлог юм.
Ташрамд, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй юм. Энэ онд хоёр хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа билээ.
Санал болгох
-
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ...
-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 649 иргэни...
Сэтгэгдэл