- Сэтгүүлч
- 2025/05/27
- 255
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Иймд энэ өдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хорооны горимын саналаар санал хураалтыг явуулав.
Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураав.
Ингээд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжлээ.
Санал болгох
-
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн...
-
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхл...


Сэтгэгдэл