
- Сэтгүүлч
- 2025/06/24
- 121
Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо
Зам, тээврийн яам болон Монгол Улсын Далайн захиргаа хамтарсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг, Тэнгис-Шишгэдийн бэлчирт усан замын тээврийн хэрэгслийн хяналт шалгалт хийлээ.
Зам, тээврийн яамны Хяналтын газрын даргын 04/04 дүгээр удирдамж, Далайн захиргааны даргын А/84 дүгээр тушаалын дагуу улсын байцаагч, ахлах байцаагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2025 оны зургаадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Тэнгис-Шишгэд голын бэлчирт ажиллав.
Шалгалтад нийт таван аж ахуйн нэгж, 12 усан замын тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд шалгагдсан бүх аж ахуйн нэгж нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогджээ. Мөн хоёр аж ахуйн нэгж тээврийн хэрэгслийнхээ хөдөлгүүрийн хүчин чадлыг техникийн баримт бичигт зааснаас өөрчилсөн зөрчил илэрсэн байна.
Дээрх ноцтой зөрчлүүдийг үндэслэн Улсын ахлах байцаагчийн актаар тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгаж, хуулийн шаардлагыг хангах хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа
Санал болгох
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгэ...
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж аху...
Сэтгэгдэл