- Сэтгүүлч
- 2025/07/22
- 211
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих ажил 40.3 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины ажил 40.3 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороонд 14562 үхэр, 3611 хонь, 3968 ямаа, 920 гахайд вакцин хийсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч мал бүхий хороодын хэсгийн ахлагч нартай хамтран вакцин хийлгэсэн өрхүүдэд вакцинд хамрагдаагүй мал, амьтан үлдсэн эсэхийг дахин лавлаж мал, амьтныг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байна. Малын вакцины зарлан мэдээллийг хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд хүргэн ажиллаж байна.
Санал болгох
-
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 2026 оны нэгдүгээр сарын 1-3-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хү...


Сэтгэгдэл