- Сэтгүүлч
- 2025/10/30
- 209
Хориглосон бүсээс 130 гаруй адуу, мал гаргажээ
Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хориглосон бүсээс мал гаргах А/35 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр /2025.10.29/ Сүхбаатар дүүргийн хэмжээнд Мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Мал гаргах ажилд Сүхбаатар дүүргийн хороодын Засаг даргын Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн нийт 181 албан хаагч оролцож, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс орж ирсэн 130 гаруй адуу, малыг хашиж, 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Санал болгох
-
Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихсэх энэ үед гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа...
-
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын ас...


Сэтгэгдэл