Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр /2025.11.04/ Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ.
 
Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хотруу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапураар дамжин цааш Зүүн Өмнөд Азийн Филиппин, Малайз, Индонез болон Австрали зэрэг олон улс руу нисэх боломж бүрдэж байгаа юм.
 
МИАТ ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай мөн Сингапур зэрэг хотууд руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ улам өргөжүүлсээр байна. Мөн ойрын хугацаанд Австрали улс болон БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа