МИАТ ТӨХК-ийн сонгон үйлчлүүлж буй эрхэм үйлчлүүлэгч та Улаанбаатар - Сингапур чиглэлд зорчин Сентоза арлын дараах 5 алдартай газруудаас нэгийг сонгон үнэгүй үйлчлүүлэх боломжтой боллоо. Үүнд.
⛳ ULTRA GOLF
Гольф анхан сонирхогч болон мэргэжлийн түвшний тоглогч харгалзахгүй тоглох боломжтой 1,900 м² талбай бүхий 18 нүхтэй мэргэжлийн гольфийн талбайд нэг удаа үнэгүй тоглох эрх.
🌷SCENTOPIA - ҮНЭРТНИЙ ГАЙХАМШИГ
Эртний уламжлалт өв дамжсан үнэртний сортуудаас эхлээд орчин үеийн технологиор бүтсэн 200 гаруй төрлийн үнэрийн тосноос зөвхөн өөрт тохирох дахин давтагдашгүй цор ганц 10мл үнэртнийг үнэгүй бүтээх боломжтой.
🎡SKYHELIX
Өдөр шөнийн алинд ч үзэсгэлэнтэй харагдах Сентоза арлын эргэн тойронг 79м-ийн өндрөөс 360° тольдон харах боломжтой.
🎆FIREWORKS SHOW
Сингапурын хамгийн алдартай лазер шоу, усан оргилуур хосолсон гайхамшигт шөнийн фестивалыг нүдээр үзэж мэдрэх боломжтой (20:40 цагийн үзвэр, 1 удаа).
🪓AXE FACTOR
Мэргэжлийн багш дасгалжуулагчийн заавраар сүх шидэлтийн спортын техникийг сурч, өөрийн ур чадвар, шинэ сонирхлыг нээх боломжтой. (30 хүртэлх шидэлт үнэгүй)
Хэрхэн үйлчлүүлэх вэ?
Зурган дээрх QR уншуулан (эсвэл доорх линкээр) нэвтрэн дээрх 5 адал явдлын нэгийг сонгоод бүртгэлээ үүсгэн QR код бүхий дижитал тасалбараа өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар хүлээн авна. Сонгосон үзвэрийн газартаа очиж, хүлээн авсан QR кодоо МИАТ-ын boarding pass-н хамт үзүүлснээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой.
Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа