1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга:

Цайны газар, хоол үйлдвэрлэлийн зориулалттай 106м2 талбай.

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

* Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийг хугацаа:

2025 оны 12-р сарын 23-ны өдрийн 12:00 цагт.

* Материал хүлээн авах хаяг:

УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот.

* Материал нээх хугацаа:

2025 оны 12-р сарын 23-ны өдрийн 14:00 цагт.

* Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ:

Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/

Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.

* Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл:

Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;

Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй;

* Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл:

Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.

* Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.

* Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2. Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх;

3. Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга) ;

4. Тогооч болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5. “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс, нэр төрөл болон үнийн мэдээлэл; /иж бүрдэл хоол оруулах/;

6. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;

7. Түрээсийн гэрээний хугацаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

Жич: “МИАТ” ТӨХК-ийн Спортын тэмцээн, уралдаан явагдахад, гадаад төлөөлөгч зочид ирэхэд ажилдаг байх.

3. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Түрээслэх байр, талбайг “МИАТ” ТӨХК-ийн Төв байранд ирж үзэж болох буюу дэлгэрэнгүй мэдээллийг 09:00-14:00 цагийн хооронд 70700044 дотуур дугаар 1055, 89040567 утсаар авна уу.

Хаяг: УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр 105 тоот.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа