Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд "МИАТ" ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ.
 
Ийнхүү АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болсноор "МИАТ" ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж буй юм.
 Аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж, АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоо баталсан Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууддаа халуун баяр хүргэе.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа