
- Сэтгүүлч
- 2020/10/23
- 537
Сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биеллээ
Баяжуулагчид 1797 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөний биелэлтийг 100.9 хувьд хүргэжээ. Хүдэр дэх зэсийн агуулга 101.7 хувиар, молибдены агуулгын төлөвлөгөө 161.5 хувиар биелсэн байна. Зэсийн металл авалт сарын эхний хорь хоногт 87.8 хувь, молибдены металл авалт 51.9 хувь буюу төлөвлөгөө 101-107 хувийн биелэлттэй гарчээ. Баяжмал дахь зэсийн агуулгын төлөвлөгөө 102.2 хувиар, молибдены агуулгын төлөвлөгөө 102.3 хувиар тус тус биеллээ.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон сарын эхний хорь хоногийн хугацаанд 33162 тонн зэсийн баяжмал ачуулж, ачигдсан зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлсэн бол 379.7 тонн молибдены баяжмал ачуулж, чанарын төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Заса...
Сэтгэгдэл