- Сэтгүүлч
- 2020/10/26
- 677
Эдийн засгийн үр ашигтай төхөөрөмж ашиглана
Цахилгааны цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт индукцийн аргаар цахилгаан хөдөлгүүрийн ороомог халааж сугалах, ОХУ-д үйлдвэрлэсэн “Краб-355” төхөөрөмж суурилууллаа. 1978 онд суурилуулсан цагт 100 кВт эрчим хүч зарцуулдаг шатаах зууханд дөрвөн цагийн турш хөдөлгүүрийг шатааж ороомог сугалдаг байв. Шинэ төхөөрөмжөөр үүнийг хийхэд 3-5 минут зарцуулах аж.
Орчин үеийн өндөр хүчин чадалтай уг төхөөрөмжийг суурилуулснаар эрчим хүч, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалт ихээхэн хэмнэх юм. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас үйлдвэрлэгч орны мэргэжилтнүүд ирж амжаагүй тул уг төхөөрөмжийг суурилуулж, тохируулах ажлыг Цахилгааны цехийн инженерүүд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон хийжээ. Одоогоор тоног төхөөрөмжийн ашиг-лалтын болон ХАБ-ын заавар боловсруулж байна.
Я.Энхтуяа
Фото: Ш.Лхамсүрэн

Санал болгох
-
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын а...
-
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 94 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 43 иргэний аюулгүй байдлыг хангаж 7,9 тэр...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл