- Сэтгүүлч
- 2020/10/26
- 1358
Хаягдал тосоор саван үйлдвэрлэж байна
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг” хог хаягдал бодитоор бууруулах, гаднаас авах савангийн өртөг хэмнэх, нэмэлт орлого олох зорилгоор хаягдал тосоор саван үйлдвэрлэж байна. “Сэлэнгэ катеринг”-аас хоногт 1,2 кг, жилд 400 орчим кг өөхөн тосны хаягдал хуримтлагддаг бөгөөд үүгээр саван үйлдвэрлэн нэмэлт орлого олж, катерингийн цаашдын тогтвортой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болжээ.
Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр эдийн савангийн дундаж үнэ 720 төгрөг байгаа бол “Сэлэнгэ катеринг”-ийн саван 580 төгрөгийн үнэлгээтэй. Ингэснээр катерингийн хаягдал, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, зардал нэмэгдээд зогсохгүй эдийн засгийн үр ашиг өсөж, саван үйлдвэрлэлийн технологи хөгжиж байна.

М.Одгэрэл
Фото: Ш.Лхамсүрэн
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл