ЦТТНҮБК-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо (ХМСДХ)-ны хуралдаан боллоо.

Дэд хорооны хурлыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт удирдан зохион байгууллаа.

Хуралдаанаар COP17 зохион байгуулах бэлтгэл ажлын явц, 12 дэд хорооны бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүрэг болон Үндэсний хорооны XIV хуралдаанаар баталсан 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хорооны ажлууд танилцуулагдав.

Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хорооны ажлуудын ерөнхий чиглэлийн хүрээнд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах, хурлын үеэрх гадаад хэвлэлүүдийн зохион байгуулалт, олон нийтэд чиглэсэн мэдээлэл түгээх, контент боловсруулах, олон улсад хурлын үйл ажиллагааг сурталчлах чиглэлүүдээр дөрвөн дэд ажлын хэсгийг байгуулж, дэд хорооны бүрэлдэхүүн тус бүрд тухайлсан үүрэг чиглэлийг өглөө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа