- Сэтгүүлч
- 2020/11/02
- 756
Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв 26 иргэний амь насыг аварчээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 км зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ.

Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан иргэд баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг тус цагдаагийн газраас анхааруулж байна.
Санал болгох
-
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зори...
-
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.14/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.


Сэтгэгдэл