- Сэтгүүлч
- 2020/11/10
- 1234
"Карьер экспо 2020” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг боллоо
"Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" уриатай энэхүү арга хэмжээг гадаадад төгсөгчдийн холбоод хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн 3 жил Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн зах зээлд байгаа нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг гадаадад төгсөгчид болон хөдөлмөрийн насны залуучуудад хүргэх, тоон мэдээллийг хүртээмжтэй байлгах нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Тус үйл ажиллагааны үеэр 50 гаруй томоохон аж ахуйн нэгж, байгууллагын 3000 орчим нээлттэй ажлын байр зарлагдаж, ажилд зуучлах бүртгэл явуулж, 700 гаруй ажил хайгч иргэд оролцов.
Цаашид Монгол Улсын Засгийн газрын "Халамжаас хөдөлмөрт" зорилтын хүрээнд тус үйл ажиллагааг уламжлал болгох, жилд 2-оос доошгүй удаа хамтран зохион байгуулах талаар талууд санал нэгдлээ.

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
-
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл