- Сэтгүүлч
- 2020/11/11
- 1300
Зарим дипломат, албан паспортыг хүчингүй болгов
Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсэг, Гадаад харилцааны сайдын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 2016-2019 онд олгосон нийт 472 паспорт /дипломат - 64, албан – 408/-ыг хүчингүй болгов.
Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг нарийвчлах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг юм.
Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл