
- Сэтгүүлч
- 2020/11/16
- 623
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгох чиглэл өгөв
Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүллээ.
Уг албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгөв.
Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өглөө.
Эх сурвалж: Монголбанк
Санал болгох
-
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны спортын салбарын 76-р бага хурал 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд эхэллээ. Тус х...
Сэтгэгдэл