
- Сэтгүүлч
- 2020/11/20
- 1195
Цахилгаан шат ашиглахгүй байхыг зөвлөлөө
Зайлшгүй шаардлагаар гэрээсээ орж, гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Манай улсад нийслэл болон таван аймагт коронавирус голомтлон гарсан. Тиймээс коронавирусний эрсдлээс урьдчилан сэргийлж, хөл хорионы дэглэмийн үед иргэдийг гэртээ байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Зайлшгүй шаардлагаар гэрээсээ гарсан бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг дагаж мөрдөх ёстой гэж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Мөн гадуур явахдаа амны хаалт зүүх, бээлий өмсөх болон нүдний шилийг тогтмол зүүх нь коронавирусээс сэргийлэх үр дүнтэй аргууд гэдгийг зөвлөж байна.
Санал болгох
-
Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэ...
-
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Сэтгэгдэл