Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж цаг үеийн асуудалтай танилцаж,  мэргэжлийн байгууллага албадаас мэдээлэл авч, сумдын Онцгой комисст хэд хэдэн зүйлийг анхааруулав.
1. Өөрсдийн сумдын эрсдлийн үнэлгээг гаргах,
2. Тусгаарлан ажиглах байр бэлэн байдлаа нэмэх
3. Мэдээллийг ОК, ЭМГ-тай хамтарч мэдээллээ нэгтгэх, бүрэн боловсруулж иргэдэд хүргэх,
4. Орж ирж байгаа иргэдийг түргэвчилсэн тестээр үзэх, хяналт мэдээллээ сайжруулах,
5. Ханбогд, Гурвантэс сумд Хилийн бүсдээ онцгой анхаарах,
6. Эмнэлгийн нөөц, бэлэн байдлаа үнэлж сайжруулах,
7. Тээврийн хэрэгсэл иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих 11 чиглэлээр үүрэг чиглэл өгөв
8. Дулаан хувцаслах, ажиллах нөхцөлөөр хангах
9. ЭМБ-ын зөвлөмж хэрэгжүүлж постуудад ариутгал халдваргүйтгэл хийх
10. Зөвшөөрөгдсөн 5 чиглэлийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөх
11. Зугатаасан тээврийн хэрэгслийг хөөхгүй байх, Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгөх
12. Зай барих, холбогдох бичиг баримтыг шалгах, ингэхдээ гараар барихгүй байх, бээлий өмсөх
13. Сонор сэрэмжээ дээшлүүлэх, нэмж пост гарган хяналтаа сайжруулах
14. МХЕГ-аас ирүүлсэн зөвлөмжийг танилцуулж сумдыг онцгой анхаарч ажиллахыг онцоллоо
15. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх
16. Шуурхай арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж ажиллах,
17.Сумдын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үүрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.
Хүнд хэцүү цаг үе цар тахлыг аль болох гарз хохиролгүй даван туулахад мэргэжлийн анги албад байгууллагуудтай хариуцлагатай хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. POLITIC.mn сайтын редакц

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа