
- Сэтгүүлч
- 2020/12/07
- 946
Тайлан ирүүлэх хугацааг сунгалаа
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага мөн үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нар 11 сарын мэдээгээ 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.
Гэвч короновирус (Covid 19)-ын халдвар манай улсад голомтлон гарсантай холбогдуулж Засгийн газраас 12 дугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Иймд энэхүү нөхцөл байдалтай холбогдуулж тайлан ирүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж байгааг мэдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанд багтаж тайлангаа ирүүлнэ үү гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 22-ны өдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи...
-
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын а...
Сэтгэгдэл